Friday, September 26, 2008

Сайн өдөр…

Өглөө болгон шинэ нар, шинэ өглөө, шинэ хүч, шинэ 24 цаг. Энэ бүхэн гайхалтай биш гэж үү?

Миний бодлоор бид өчигдөр тийм л байсан. Одоо ч тийм байна гэдэг энэ бодлоо хаявал их сайхан юм шигээ. Магадгүй энэ жил яг энэ цаг миний бас таны амьдралыг өөрчлөх цаг байж болох биз ээ.

Гэхдээ хамгийн түрүүнд энэ час өдөр, бүтэхгүй, нэг л болдоггүй юм аа, буруу хөлнөөсөө босжээ гэх зэрэг амьдралын үнэ цэнээ үл хайхрах энэ үгсийг бид мартах хэрэгтэй. Бүр орхиж folder нээхээс нь өмнө delete хийх хэрэгтэй.
Нэг сайхан үг байдаг юм билээ. Гайхалтай миний ирээдүйд ӨНӨӨДӨР минь шингэсэн юм шүү гэж… Сайхан үг байгаа биз. Өдөр сайн байдагтаа биш хамгийн чухал нь бид энэ өдрийг сайн болгоно гэдэгтээ итгэх шаардлагатай байгаа биз? Тэгвэл яагаад тэгж болохгүй гэж… Өдөр сайн биш өдрийг бид захиран зарцуулдаг… Өдөр тэр 24 сайхан цагууд хэрэгтэй бас сайн. Бүр маш сайн шүү. Итгээрэй бид амжилтанд хүрч чадна. Энэ өдрүүдэд Монголын нийгэм, улс төрийн амьдрал шинэчлэгдэж өөрчлөгдөх гээд ч байгаа юм шиг… Тэгээд түрүүн дурьдсан тэр шинэ өглөө, шинэ эхлэлээ ямар ч байсан бид сайнаар бий болгохын тулд хамтдаа ихийг ч багыг ч хүсэлгүй одоо байгаагаа хэрэгтэйгээ аваад (шинэ хүсэл тэмүүлэл,итгэлээ) харин зэвэрч муудсан манай үндэстэнд хаа сайгүй дайралдах муухай өдөр, час, ажил бүтдэггүй, нөгөө л дахиад л нэг өглөө ямар ч ялгаа алга гэсэн буруу жинхэнэ дайснуудаа аваад амьдарвал бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах биз ээ. Би үүнийг яг л сая мэдэрлээ дээ.

Өнөөдөр тантай уулзах, тэврэх , тэврүүлэх, тэр бүү хэл зөрөх гудамж дүүрэн шинэ монголын иргэд таныг угтах болноо. Тийм ээ бид монголд бас үргэлж сайн өдөр байх боломжтой энэ дэлхийд амьдарч байна. Бид эрх чөлөөтэй, хүсвэл цаг хугацаа, халуун амьдрал, хувь тавилангаа удирдах монгол хүмүүс…